For the complete documentation index, see llms.txt. This page is also available as Markdown.

Худалдан авагч

Иргэн, байгууллага

GoldenPen.mn онлайн дэлгүүр нь бүртгэлтэй, бүртгэлгүй хэрэглэгчдээс гадна, байгууллага худалдан авагч худалдан авалт хийх боломжийг олгоно.

Бүртгэлгүй хэрэглэгч: Заавал дэлгүүрийн харилцагчаар бүртгүүлэлгүйгээр худалдан авалт хийх бололцоог дэлгүүрийн зүгээс олгож байгаа юм.

Бүртгэлтэй харилцагч: Бусад онлайн дэлгүүрийн нэгэн адил дэлгүүрийн байнгын харилцагчаар бүртгүүлэн худалдан авалтанд хамрагдана. Ингэснээр цаашид дэлгүүрийн зүгээс үзүүлэх хямдрал, урамшуулал болон бусад нэмэлт боломжуудад хамрагдах эрх нь үүснэ.

Байгууллагын харилцагч: Байгууллагын харилцагчийг гэрээт болон гэрээт бус байгууллага гэж - ангилна. Гэрээт байгууллагын харилцагчид байнгын үнийн хямдралтай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэнэ.

Last updated

Was this helpful?