# Заавар

Бичиг хэрэгслийн хамгийн том онлайн дэлгүүр

**​**[**goldenpen.mn онлайн дэлгүүрт зочлох**](https://goldenpen.mn)**​**

![](/files/-MZM8EgoJjqpa1TZQEA-)

“Golden pen” нь Бичгийн хэрэгслийн барааны мэргэжлийн төрөлжсөн дэлгүүрийн худалдаа эрхлэхээр 1998 оны намар Чингэлтэй дүүргийн Бага тойрогт хамгийн анхны салбараа нээсэн. Өдгөө Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт **1**, Баянзүрх дүүрэгт **1**, Сүхбаатар дүүрэгт **3**, нийт **5** салбар дэлгүүрээр мөн Online худалдааны "goldenpen.mn" вебсайтаар 50 гаруй ажилтан ажиллагсдын хичээнгүй хөдөлмөр, тууштай сэтгэл, зүтгэлээр хамгийн чанартай барааг өргөн сонголттой худалдаалж бичгийн хэрэгслийн соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй Монгол улсдаа бодит баялаг бүтээхээр зорин ажиллаж байна.<br>

Бид өнгөрсөн хугацаанд хамтран ажилладаг иргэд хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээж төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, хувийн хэвшлийн маш олон төслүүдтэй хамтран амжилттай ажиллаж байна.

\
“Golden pen” Дэлхийд танигдсан чанартай брэндүүд болох

|                 |              |                  |
| --------------- | ------------ | ---------------- |
| **PARKER**      | **WATERMAN** | **HUGOBOSS**     |
| **MONTEGRAPPA** | **PENDULUX** | **SCHNEIDER**    |
| **MONTEVERDE**  | **RUBINATO** | **PAPERBLANKS**  |
| **ZOFFOLI**     | **SCRIKSS**  | **CAMPO MARZIO** |
| **ERICHKRAUSE** |              |                  |

Азийн шилдэг болох

|                   |                      |
| ----------------- | -------------------- |
| **MG-Stationery** | **Comix Stationery** |
| **IDEA WORK**     | **DONG-A**           |

зэрэг брэндийн барааг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.

Бидний үйлс зорилго бахархам сайхан бөгөөд таны сонголт мэргэн байж амжилтын түүхийг хамтдаа бичицгээе.&#x20;

{% tabs %}
{% tab title="Хаяг" %}
**Салбар - 1:**  Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага Тойруу, Самбуугийн гудамж, Цаг уур орчны шинжилгээний газрын хойд талд, 13-р байр

**Салбар - 2 /ТӨВ/:**  Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны Өргөн Чөлөө-39, Бөхийн Өргөөний зүүн талд

**Салбар - 3:**  Сүхбаатар дүүрэг, 2 хороо Сөүлийн гудамж, ОХУ- ын Элчин Сайдын Яамны баруун талд, 40 мянгат 49-р байр

**Салбар - 4:**  Сүхбаатар дүүрэг, Central Tower 2 давхарт, 207A

**Салбар - 5:**  Сүхбаатар дүүрэг, 4 хороо, Баруун 4 зам, 11-р Сургуулийн зүүн талд, 50 мянгат 24-р байр
{% endtab %}

{% tab title="Утас" %}
Утас: 70118866, 95094966
{% endtab %}

{% tab title="Цахим" %}
Имэйл: <service@goldenpen.mn>

Вэб: [www.goldenpen.mn](http://www.goldenpen.mn)
{% endtab %}
{% endtabs %}


# Худалдан авагч

Иргэн, байгууллага

GoldenPen.mn онлайн дэлгүүр нь бүртгэлтэй, бүртгэлгүй хэрэглэгчдээс гадна, байгууллага худалдан авагч худалдан авалт хийх боломжийг олгоно.&#x20;

**Бүртгэлгүй хэрэглэгч**: Заавал дэлгүүрийн харилцагчаар бүртгүүлэлгүйгээр худалдан авалт хийх бололцоог дэлгүүрийн зүгээс олгож байгаа юм.

**Бүртгэлтэй харилцагч**: Бусад онлайн дэлгүүрийн нэгэн адил дэлгүүрийн байнгын харилцагчаар бүртгүүлэн худалдан авалтанд хамрагдана. Ингэснээр цаашид дэлгүүрийн зүгээс үзүүлэх хямдрал, урамшуулал болон бусад нэмэлт боломжуудад хамрагдах эрх нь үүснэ.

**Байгууллагын харилцагч**: Байгууллагын харилцагчийг `гэрээт` болон `гэрээт бус` байгууллага гэж - ангилна. Гэрээт байгууллагын харилцагчид байнгын үнийн хямдралтай бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэнэ.


# Харилцагчаар бүртгүүлэх

Бүртгэлтэй худалдан авагч

![Зураг: Харилцагчаар бүртгүүлэх АЛХАМ - 1](/files/-MZMB1YTZ3l0rYQDw02e)

![Зураг: Харилцагчаар бүртгүүлэх АЛХАМ - 2](/files/-MZMHaHpubxdYsRFFCz6)

* Дэлгүүрийн зүгээс үзүүлэх хямдрал, урамшуулал болон бусад сонирхолтой, өвөрмөц мэдээ, мэдээллийг имэйлээрээ тогтмол хүлээн авч байхыг хүсвэл **`"Онцгой санал, хямдралын эрх, өвөрмөц мэдээ мэдээлэл авч байхыг хүсвэл сонгоно уу."`** сонголтыг сонгоорой.
* Фэйсбүүк болон Gmail /google/ аккаунтаараа бүртгүүлэх бол **`Facebook`** болон **`Gmail`** -н дүрстэй товчнууд дээр дарж бүртгэл үүсгэнэ.

> Анхаарах зүйлс:
>
> * Улаан одоор тэмдэглэсэн талбаруудыг заавал бөглөх шаардлагатай.
> * Нууц үгээ  "**Нууц үг**" болон "**Нууц үгээ баталгаажуулна уу**" гэсэн 2 талбарт адилхан оруулах ёстой.


# Нэвтрэх

Бүртгэлтэй харилцагчийн эрхээр системд нэвтрэх

![Зураг: Онлайн дэлгүүрт нэвтрэх АЛХАМ-1](/files/-MZMILZdZkR_yhylhbwO)

![Зураг: Онлайн дэлгүүрт нэвтрэх АЛХАМ-2](/files/-MZMIs7vfUD-gvJItKVa)

> **`Имэйл`** талбарт Нэвтрэх нэр буюу имэйлээ оруулна.
>
> **`Нууц үг`** талбарт нууц үгээ оруулна.
>
> Фэйсбүүк болон Gmail /Google/ хаягаараа нэвтрэх бол **`Facebook`**&#x431;олон **`Gmail`** -н дүрстэй товчнууд дээр дарж нэвтэрнэ.
>
> **`Имэйл`** болон **`Нууц үг`** -ээ зөв оруулсан бол **`Нэвтэрье`** товчийг дарж үргэлжлүүлээрэй.


# Харилцагчийн булан

Харилцагчийн хувийн мэдээллийн хэсэг

![Зураг: Харилцагчийн булан](/files/-MZMKJ_pdSHRnqGw5CEq)

*Бүртгэлтэй харилцагч дэлгүүрт эрхээрээ нэвтэрсэн тохиолдолд* **`Миний булан`** *хэсэг дээрх зурагт заасан байдлаар харагдана. Өөрөөр хэлбэл хэн гэдэг харилцагч системд нэвтэрсэн болох нь харагдана.*&#x20;

**Харилцагчийн булангийн агуулга:**

> * **Дэлгэрэнгүй**: Өөрийн бүртгэлийн мэдээллийг дэлгэрүүлэн харах, шинэчлэх боломжийг олгоно.
> * **Захиалгууд**: Өмнөх захиалгуудын түүх буюу захиалгын жагсаалттай танилцах бололцоог олгоно.
> * **Харьцуулалт**: Худалдан авалт хийхэд түгээмэл ашиглагддаг функц. Уг функцийг ашиглан харьцуулахаар сонгосон бараануудыг нэг дор ижил төстэй болон ялгаатай байдлаар харж худалдан авалтын оновчтой, зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлнэ.
> * **Авдагаа л авъя:** Худалдан авалтын үйлдлийг хялбарчлах зорилготой үйлдэл. Өөрөөр хэлбэл өмнөх худалдан авалтын захиалгын мэдээллээ ашиглан хялбараар захиалга үүсгэх боломжийг олгоно. Ялангуяа байгууллагын харилцагчийн худалдан авалт илүү тохирдог.
> * **Гоё бараа**: Дэлгүүрээр зочлох хугацаандаа өөрт таалагдсан /like буюу **`гоё`**/ сонголт хийсэн барааны жагсаалтуудыг харах бололцоог олгоно.
> * **Мессэжүүд**: GoldenPen.mn онлайн дэлгүүрээс танд хандан ирүүлсэн мессэжүүдийн жагсаалтыг энэ хэсгээс орж харна.
> * **Буцаах хүсэлт**: Худалдан авалт хийсэн дараа захиалгаа буцаасан бол буцаасан захиалгын түүх буюу жагсаалт энэ хэсэгт харагдана.
> * **Хүслийн жагсаалт**: Дэлгүүрээр зочлох хугацаандаа үзэж сонирхсон бараагаа хүслийн жагсаалт буюу wish list-нд хийсэн бол тэрхүү бараануудын жагсаалтыг энэ хэсгээс орж харна.
> * **Захиалгуудаа харъя**: Тухайн аль нэг захиалгынхаа дугаарыг мэдэж байвал тэрхүү захиалгын дугаар /ID/-аа оруулан захиалгынхаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бололцоог олгоно.
> * **Гаръя**: Хэрэв та дэлгүүрээр зочлож дууслаа гэж үзвэл **`Гаръя`** товчийг заавал дарж хэвшээрэй.


# Үйлчилгээний нөхцөл

Худалдан авалт хийх хэлцэл

Дэлгэцийн доод хэсэгт байрлах **`Худалдан авагч`** хэсгээс **`Үйлчилгээний нөхцөл`** сонголтыг хийж Худалдан авалт хийх хэлцлийн талаарх мэдээлэлтэй танилцаарай.

![Зураг: Үйлчилгээний нөхцөлтэй танилцах алхам](/files/-MZMtHlF7MEchc7WJSg8)

> Харилцагч онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхээр захиалга өгөхийн өмнө **`Үйлчилгээний нөхцөл`** -тэй урьдчилан танилцсан байвал зохино.
>
> Хэрэв үйлчилгээний нөхцөлтэй танилцаж амжаагүй байвал **`захиалга`** -н үйлдлийг гүйцэтгэхийн өмнө **`үйлчилгээний нөхцөл`** -ийг сонгож заавал уншиж танилцсан байхыг анхааруулна.
>
> Худалдан авалтын захиалга хийж баталгаажуулахын өмнө **`үйлчилгээний нөхцөл`** -г сонгосноор үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэлцэл хийгдсэн тооцно.


# Нүүр хуудас

Дэлгүүрийн үндсэн нүүр

![Зураг: Дэлгүүрийн үндсэн нүүр](/files/-MZMLzs8P-5lz6qt0KjJ)

Дэлгүүрийн нүүр хуудас нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

* **Дээд хэсэг:** Харилцагчийн булан болон дэлгүүрийн талаарх бусад нэмэлт мэдээллийн холбоосыг агуулсан хэсэг
* **Толгойн хэсэг**: Дэлгүүрээс бараа хайх, сагсны мэдээлэл
* **Цэс**: Барааны ангилалууд болон бүлэглэсэн цэснүүд
* **Шинэ бараа**: Дэлгүүрт худалдаалагдаж буй хамгийн сүүлд ирсэн шинэ бараануудын жагсаалт
* **Эрэлттэй**: Дэлгүүрт худалдаалагдаж хамгийн их эрэлттэй, борлуулалттай бараануудын жагсаалт
* **Хямдралтай**: Дэлгүүрт худалдаалагдаж буй хямдралтай бараануудын жагсаалт
* **Төгсгөл хэсэг**: Дэлгүүрттэй холбогдох, мэдээ мэдээлэл хүлээн авах, худалдан авагчдад зориулсан булангууд


# Бараа хайх

Дэлгүүрээс хэрэгтэй бараагаа хайж олох

![Зураг: Бараа хайх](/files/-MZMOPJrcAUsrW-c8RJ9)

> **`Барааг хайх`** хэсэг нь дэлгүүрийн аль ч хэсэгт зочлох үед харагдах бөгөөд энэхүү талбарт барааны код болон барааны нэр, эсхүл товчилсон түлхүүр үгээр барааг хайн олох боломжтой.


# Дэлгүүртэй холбогдох

Худалдааны болон бараа, захиалгын тухай мэдээллийг асууж тодруулах

![Зураг: Дэлгүүртэй холбогдох АЛХАМ-1](/files/-MZMP5tOa-xgXHHY9NXb)

> Дэлгүүрийн хуудасны зүүн дээд буланд байрлах утсаар холбогдон онлайн дэлгүүрийн талаар мэдээлэл, тодруулга авч болно.

![Зураг: Дэлгүүртэй холбогдох АЛХАМ-2](/files/-MZMPpOqiX6PbsPjPibc)

> Тухайн барааны мэдээлэлтэй танилцах хуудасны `Асууя` сонголтоор орж барааны болон захиалгын талаар тодруулга авах боломжтой.

![Зураг: Дэлгүүртэй холбогдох АЛХАМ-3](/files/-MZMQYQszT5a9CU7iFW_)

Анхаарах нь:

> Дээрх `Асууя` үйлдлийг ашиглан дэлгүүртэй холбогдохын тулд та системд харилцагчийн бүртгүүлсэн эрхээрээ нэвтрэн орсон байх ёстой.
>
> Хэрэв та бүртгэл хийлгэхдээ утасны дугаараа оруулаагүй эсхүл бүртгүүлсэн утсан дээрээ байхгүй тохиолдолд манайд ирүүлэх асуулт тодруулгандаа утасны дугаараа бичиж үлдээгээрэй. Бид уг утасны дугаараар таньтай холбогдох болно.&#x20;


# Сагс

Сагсан дахь барааны агуулга

![Зураг: Сагсны агуулга АЛХАМ-1](/files/-MZMS9MaBmu0TiullVyD)

> Худалдан авалт хийхээр төлөвлөн цуглуулж сагсалсан бараануудын мэдээлэл **`Миний сагс`** хэсэгт байрлана.
>
> Уг хэсгээр дамжин сагсалсан бараануудынхаа дэлгэрэнгүй мэдээллийг **`Сагсыг харъя`** товчийг дарж харж болно.

![Зураг: Сагсны агуулга АЛХАМ-2](/files/-MZMSiwPJFY_71kHIZlY)

> Сагсны дэлгэрэнгүй агуулгатай танилцах хуудаснаас **`Худалдан авалтруу шилжье`** товчийг дарж худалдан авалтаа үргэлжлүүлнэ.
>
> Эсвэл **`Тооцоогоо хийе`** сонголтоор худалдан авалтаа дуусгаж, төлбөр төлөх хэсэгрүү шилжиж болно.


# Барааны ангилал

Барааг ангилалаар нь төрөлжүүлэн харах

**Барааг ангилалаар нь төрөлжүүлэн харах 2 сонголтын боломжтой.**

> * Үндсэн нүүр хуудсан дахь барааны ангилал
> * Үндсэн цэсний сонголтын хэсэг

![Зураг: Барааны ангилал - Үндсэн нүүр хуудсан дахь барааны ангилал](/files/-MZMThqkhJ8UweTzdKoq)

![Зураг: Барааны ангилал - Үндсэн цэсний сонголтын хэсэг](/files/-MZMUM3H6GtAhhgyGezv)

![Зураг: Барааны ангилал - Үндсэн цэсний сонголтын хэсэг](/files/-MZMUjRw1XlVZPwzb23j)

Тухайн барааны ангилалыг сонговол сонгосон ангилал доторх бүх барааны мэдээлэлтэй жагсаалт хэлбэрээр танилцах боломж бүрдэнэ.

![Зураг: Тухайн ангилал дахь бараануудын жагсаалт](/files/-MZMVn9DUAyMGcCN6Fyf)

> Зурагт **`Брэнд`** үндсэн ангилалын **`CAMPO MARZIO`** дэд ангилал дахь бараануудын жагсаалт харагдаж байна.
>
> Энэхүү жагсаалтаас тухайн нэг барааны зурган дээр дарж мэдээллийг дэлгэрүүлэн харах, улмаар худалдан авалтруу шилжих боломжтой.


# Шинэ бараа

Дэлгүүрт шинээр ирсэн бараанууд

**Шинэ бараа**-ны жагсаалттай танилцах 2 сонголт бий. Үүнд:

> * Шинэ бараа - Нүүр хуудаснаас
> * Шинэ бараа - Цэсний сонголтын хэсгээс

![1. Шинэ бараа - Нүүр хуудсан дахь](/files/-MZMWcS0nDfx417U8v_Z)

![2. Шинэ бараа - Цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-1](/files/-MZMWleO66e3sULMinRY)

![2. Шинэ бараа - Цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-2](/files/-MZMXIwAmnrkVfYK2iaf)

![2. Шинэ бараа - Нүүр цэсний сонголтоос](/files/-MZMXthp0sQZT-8XfUPv)


# Эрэлттэй, шилдэг борлуулалттай

Дэлгүүрийн хамгийн их эрэлттэй болон борлуулалттай бараанууд

**Эрэлттэй болон шилдэг борлуулалттай** барааны жагсаалттай танилцах 2 сонголт бий. Үүнд:

> * Эрэлттэй бараа - Нүүр хуудаснаас
> * Шилдэг борлуулалттай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс

![1. Эрэлттэй бараа - Нүүр хуудсан дахь](/files/-MZMYrsefxsUUkgQvC9D)

![2. Шилдэг борлуулалттай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-1](/files/-MZMWleO66e3sULMinRY)

![2. Шилдэг борлуулалттай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-2](/files/-MZMZwEi8oangam2q1q5)


# Хямдралтай

Дэлгүүрийн хямдарсан бараанууд

**Хямдралтай** барааны жагсаалттай танилцах 2 сонголт бий. Үүнд:

> * Хямдралтай бараа - Нүүр хуудаснаас
> * Хямдралтай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс

![1. Хямдралтай бараа - Нүүр хуудсан дахь](/files/-MZM_QxIyIyeT-DpUjM5)

![2. Хямдралтай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-1](/files/-MZMWleO66e3sULMinRY)

![2. Хямдралтай бараа - Үндсэн цэсний сонголтын хэсгээс: АЛХАМ-2](/files/-MZM_jgCqdJ-IL0x-wt8)


# Бараа сонирхох

Дэлгүүрээр зочлон барааны мэдээлэлтэй танилцах

**Барааны мэдээлэлтэй танилцан, сонирхох боломжууд**:

> * [Нүүр хуудас](https://docs.goldenpen.mn/delg-reer-zochlokh/n-r-khuudas) -наас
> * [Хайлтын хэсэг](https://docs.goldenpen.mn/delg-reer-zochlokh/baraa-khaikh) -ээс сонирхсон барааныхаа мэдээллээр хайлт хийн олж, олдсон бараануудын жагсаалтаас тухайн нэг барааг сонгон дэлгэрүүлэн үзэх
> * [Барааны ангилал](https://docs.goldenpen.mn/delg-reer-zochlokh/baraany-angilal) -аар дамжин тухайн барааны мэдээллийг дэлгэрүүлэн үзэх
> * [Харилцагчийн булан](https://docs.goldenpen.mn/kharilcagchiin-bulan) дахь өөрийн захиалгуудын түүх буюу [Захиалгууд](https://docs.goldenpen.mn/baraany-zhagsaalt/zakhialguud), харьцуулалтуудын жагсаалт буюу [Харьцуулалт](https://docs.goldenpen.mn/baraany-zhagsaalt/kharcuulalt), таалагдсан бараануудын жагсаалт буюу **`Гоё бараа`** болон [Хүслийн жагсаалт](https://docs.goldenpen.mn/baraany-zhagsaalt/kh-sliin-zhagsaalt) хэсгүүдээр дамжин барааны мэдээллийг сонирхон үзэж, худалдан авалтаа үргэлжлүүлэх боломжтой.

**Сонирхож буй барааны мэдээлэл**:&#x20;

![](/files/-MZMbYOUcWGnOumTBzzX)

* [ ] Барааны шинж чанарууд болох **`өнгө`**, **`хэмжээ, брэнд`**-үүдээр сонголт хийн тухайн сонгосон өнгө, размертай бараа хэдэн ширхэг худалдаалагдаж буй мэдээллийг олж харна.
* [ ] **`Тоо хэмжээ`** талбарт худалдан авах барааныхаа тоог оруулна.
* [ ] Барааны тайлбарыг **`Тайлбар`** хэсгээс харна.
* [ ] Уг бараатай холбоотой бусад нэмэлт мэдээллүүдийг барааны **`Тайлбар`** хэсэгтэй зэрэгцэн байрлах сонголтуудаар орж харна.&#x20;
* [ ] Өмнө нь дэлгүүрээр зочлон сонирхсон бараануудын жагсаалт хуудасны доод хэсэгт **`Сүүлд үзсэн`** хэсэгт харагдана.

> <img src="/files/-MZMcUDgCdZZ6fiKlnKg" alt="" data-size="original">- Сонирхсон бараа таалагдвал уг товчийг дарж Таалагдсан сонголтыг хийнэ.
>
> &#x20;<img src="/files/-MZMciqQ5ee_1D1g62kN" alt="" data-size="original">- Уг товчийг дарснаар сагсанд худалдан авахаар төлөвлөсөн бараа нэмэгдэнэ.
>
> <img src="/files/-MZMdMUWvttzgG8cB4wL" alt="" data-size="original">- Уг товчийг дарж барааны болон захиалга талаар мэдээлэл тодруулга авах хүсэлтийг бичиж илгээнэ.  Дэлгүүрээс танд хариу мэдээлэл ирүүлэхийн зэрэгцээ уг асуудлаар утсаар эргэн холбогдоно.
>
> <img src="/files/-MZMdVAGPb5w459s56eB" alt="" data-size="original">- Худалдан авалт хийх процессоо шууд дуусган [Захиалга хийх](https://docs.izi.mn/s/izi-mn-online-delguur/~/drafts/-MWYL5cIe4eLcUQ4UxiX/delg-reer-zochlokh/kharilcagchiin-bulan) дэлгэцрүү шилжинэ.&#x20;
>
> <img src="/files/-MZMdfCd3wk_KSsYYtVf" alt="" data-size="original"> - [Хүслийн жагсаалт](https://docs.izi.mn/zhagsaalt/kh-sliin-zhagsaalt) -д бараа нэмэгдэнэ.
>
> <img src="/files/-MZMdlVLMAnM11iHfR0d" alt="" data-size="original"> - [Харьцуулах жагсаалт](https://docs.izi.mn/zhagsaalt/kharcuulalt)-д бараа нэмэгдэнэ.
>
> <img src="/files/-MZMeKIbEsbPEJs_JmGi" alt="" data-size="original"> - Зөвхөн шинж чанар буюу өнгө, хэмжээгээрээ л ялгаатай ижилхэн бараануудыг харах сонголт
>
> <img src="/files/-MZMeY6SLU6gAIY4qmDY" alt="" data-size="line"> - Хэрвээ таны сонирхсон бараа танд таалагдсан бол бусадтай сошиалаар мэдээллээ хуваалцаж share-лээрэй.


# Захиалга хийх

Худалдан авалтыг дуусгах

![Зураг: Худалдан авалтыг дуусгах хуудас](/files/-MZMf6n2K9Cv4CfEwaG3)

**Дэлгэц 5 хэсгээс бүрдэнэ**:

1. САГСАНД - Худалдан авахаар сагсалсан бараануудын мэдээлэл
2. ХҮРГҮҮЛЭХ ХАЯГ - Хүргэлт хийлгэн бараагаа хүлээн авах хаягийн мэдээлэл

> * **`Утас`**, **`Овог Нэр`**, **`Байр орц(Гудамж) Тоот(Хаалга)`** талбаруудын мэдээллийг үнэн зөв оруулна.
> * **`Аймаг/Хот`**, **`Сум/Дүүрэг`**, **`Баг/Хороо`**-гоо зөв сонгоно.
> * Хэрэв хаягийн мэдээллийг үнэн зөв мэдэхгүй байвал Газрын зургийг ашиглан хүргүүлэх хаягаа олоорой. Газрын зураг дээрх сонгосон хаягийн мэдээлэл н&#x44C;**`Газрын зураг дээрх сонгосон хаяг`** талбарт харагдана. Уг хаягийг ашиглан хүргэлтийн хаягаа оруулаарай.

&#x20;  3\. **`Хүргэлтийн сонголт`** - Дараах хүргэлтийн аргуудаас нэгийг сонгоно.

![](/files/-MZMfgNxOTK-YcCobqUF)

&#x20;4\. **`Төлбөрийн хэлбэр`** - Дараах төлбөрийн хэлбэрүүдээс нэгийг сонгоно.

![](/files/-MZMfvoM2XDWd1saoEPo)

5\. **`Үйлчилгээний нөхцөл`** - Барааг худалдан авалт хийхийн тулд үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрсөн байх шаардлагатайг анхаарна уу.​

![](/files/-MZMgTZ4IQcqs_VzaJY9)

> **Үйлчилгээний нөхцөл** - Холбоос дээр дарж Үйлчилгээний нөхцлийн товчлолтой танилцах боломжийг олгоно.
>
> **Үйлчилгээний дэлгэрэнгүй нөхцөл** - Холбоос дээр дарж [Үйлчилгээний дэлгэрэнгүй нөхцөл](https://izi.mn/index.php?dispatch=pages.view\&page_id=57)-тэй танилцаарай.

Захиалга хийхтэй холбоотой дээрх мэдээллүүдийг бүрэн оруулж, сонгосон бол **`Тооцоогоо хийе`** товчийг дарж худалдан авалтын захиалгыг үргэлжлүүлнэ.


# Төлбөр төлөх

Захиалгын төлбөрөө төлөх

1. **`Дансаар болон QR кодоор`** сонголтыг хийн **`Тооцоогоо хийе`** товчийг дарсан бол:

![Зураг: Дансаар болон QR кодоор төлбөр](/files/-MZMfvoM2XDWd1saoEPo)

![Зураг: Төлбөр төлж захиалгыг баталгаажуулах дэлгэц](/files/-MZMiSLHHDdVc96WLCuE)

> Гар утсан дээрх смарт банкны програмаараа дэлгэц дээрх QR кодыг уншуулан төлбөрөө төлснөөр захиалга баталгаажна.
>
> Эсвэл дэлгэц дээрх төлбөр хүлээн авагчийн дансны дугаараар төлбөрийг шилжүүлж болно. Энэ тохиолдолд гүйлгээний утган дээр **`Захиалгын дугаар`** /Жишээ нь: A928/-ыг бичихээ мартуузай.
>
> Төлбөрөө төлөн захиалгаа баталгаажуулах хугацаа нь иргэнд **24 цаг**, байгууллагад **72 цаг** байна.&#x20;

1. **`КАРТ-аар`** сонголтыг хийн **`Тооцоогоо хийе`** товчийг дарсан бол:

![](/files/-MZMk1ayXdpcdiHw9u5R)

> Картын мэдээллээ үнэн зөв оруулаад **`Үргэлжлүүлэх`** товчийг дарна
>
> Картын мэдээллийг зөвхөн нэг л удаа оруулна. Дараа дараагийн худалдан авалтын үед оруулах шаардлага үүсэхгүй.

***Анхааруулга:** Таны худалдан авалтын процессийг хялбарчлах зорилгоор картын мэдээллийг зөвхөн нэг л удаа заавал бөглөх ёстой бөгөөд картын мэдээлэл нь card wallet шийдлээр дамжигддаг тул манай байгууллагад мэдээллийн сангийн болон бусад ямар нэгэн хэлбэрээр хадгалагдан үлддэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.*


# Нэхэмжлэх

Барааны нэхэмжлэх үүсгэх

* [Харилцагчийн булан](https://docs.goldenpen.mn/kharilcagchiin-bulan) хэсгээс Захиалгууд сонголтыг хийнэ.
* Захиалгуудын жагсаалтаас нэхэмжлэх үүсгэх захиалгаа сонгоно.

![](/files/-MZMltCM3jvAPeUZwMfS)

> **`Нэхэмжлэх хэвлэе`** товч дээр дарж нэхэмжлэхээ хэвлэн авна.
>
> **`Нэхэмжлэх хэвлэе (PDF)`** товч дээр дарж нэхэмжлэхээ .pdf файлаар татан авч болно.

![](/files/-MZMm8CORPtxuzbxrpI7)


# Ангилал дахь

Ангилал доторх бараанууд

Бараа бүр өөрийн ангилалтай бөгөөд барааны ангилалыг сонирхох замаар тухайн ангилалын барааны жагсаалттай танилцаж болно. Энэ талаарх заавар мэдээллийг [энд](https://docs.goldenpen.mn/delg-reer-zochlokh/baraany-angilal) дарж авна уу.

![Зураг: Барааны жагсаалтыг ангилалаар харах сонголт](/files/-MZMThqkhJ8UweTzdKoq)

![Зураг: Барааны жагсаалтыг ангилалаар харах сонголт](/files/-MZMUM3H6GtAhhgyGezv)


# Захиалгууд

Захиалсан бараануудын жагсаалт болон захиалгын түүх

1. [Миний булан](https://docs.goldenpen.mn/kharilcagchiin-bulan) хэсгийн **`Захиалгууд`** сонголтыг хийснээр өөрийн захиалсан бараануудын жагсаалт болон захиалгын түүхийг харна.

![Зураг: Захиалгуудаа харах АЛХАМ-1](/files/-MZMnX6mW8EwRBtnz8YI)

![Зураг: Захиалгуудаа харах АЛХАМ-2](/files/-MZMo2FccIH7aWi5Z_gs)

> * **Захиалгыг дэлгэрүүлэн харах**: Тухай нэг захиалгыг дэлгэрүүлж үзэхээр бол захиалгын жагсаалтын **`ID`** баганад байрлах захиалгын дугаар дээр дарж орно.
> * **Нэхэмжлэх хэвлэх**: Захиалгын жагсаалтын **`Үйлдлүүд`**&#x431;агана дахь<img src="/files/-MZMoS4QyKRCYC_YXPz8" alt="" data-size="original">зурган дээр дарж захиалгынхаа нэхэмжлэхийг хэвлэн авна.
> * **Дахин захиалга үүсгэх**: Захиалгын жагсаалтаас сонгон дахин захиалга үүсгэх бол захиалгын жагсаалтын **`Үйлдлүүд`**&#x431;агана дахь<img src="/files/-MZMoVnYNjJ7RE23ioc2" alt="" data-size="original"> товчин дээр дарна.
> * **Барааг хайх**: Тухайн захиалга доторх бараануудыг дэлгүүрээс хайж олох бол захиалгын жагсаалтын **`Үйлдлүүд`** багана дахь<img src="/files/-MZMoYLBo6ATLDM5EBeO" alt="" data-size="original">товчин дээр дараарай. &#x20;


# Харьцуулалт

Харьцуулахаар сонгосон бараануудын жагсаалт

![Зураг: Харьцуулахаар сонгосон бараануудын жагсаалт харах АЛХАМ-1](/files/-MZMoxSF43dJWFdEF6Su)

![Зураг: Харьцуулахаар сонгосон бараануудын жагсаалт харах АЛХАМ-2](/files/-MZMqYh_IJaBYTd5UHVT)

Харьцуулахаар сонгосон бараануудыг шинж чанараар нь:

> **Ижил төстэй:** Адилхан шинж чанараар нь харьцуулан харна.
>
> **Ялгаатай:** Ялгагдах үзүүлэлт буюу ялгаатай шинж чанараар нь харьцуулан харна.


# Хүслийн жагсаалт

Мөрөөдлийн буюу хүслийн барааны жагсаалт

![Зураг: Хүслийн жагсаалт харах АЛХАМ-1](/files/-MZMqxwXBnmsTgwtNa-H)

![Зураг: Хүслийн жагсаалт харах АЛХАМ-2](/files/-MZMrwgqoIKcNX49UD-s)


